Naadgai

Эйкшн тоглоомууд суралцах чадварыг сайжруулдаг

Рочестерын их сургуулиас явуулсан шинэхэн судалгаагаар эйкшн тоглоом нь тоглоомонд заасан ур чадваруудыг сайжруулаад зогсохгүй тоглогчдын хувийн суралцах чадварыг ч сайжруулдаг болохыг тогтоожээ. Тус сургуулийн танин мэдэхүйн шинжлэх ухааны судлаач Daphne Bavelier-ын тайлбарласнаар тархи нь машин жолоодох, энэ текстийг уншиж байхад, найзтайгаа ‘буу халж’ байхад ч тархи нь тогтмол ямар зүйл болохыг урьчилан таамаглахыг оролдож байдаг гэнэ. Урьдчилан таамаглах чадварыг хөгжүүлэхээр бидний оюун санаа байнга дэлхий ертөнцийн загваруудыг бүтээж байдаг байна. Энэ загваруудыг илүү сайн бий болгох хэрээр өдөр тутмын үүрэг даалгаврыг илүү сайн гүйцэтгэдэг болдог. Судалгаагаар илрүүлсэн томоохон ололт нь Call of Duty гэх мэт эйкшн тоглоомнуудыг тоглох нь бидний тархийг илүү сайн загваруудыг бий болгодог болгон дасгалжуулдаг байна.

Энэхүү дүгнэлтэнд хүрэхээр цуврал судалгааг явуулсан эрдэмтэд танин мэдэхүйн шалгалтуудаас эхэлж байхдаа видео тоглоомын туршлагагүй хүмүүс болон эйкшн тоглоом тоглогчдын гүйцэтгэлийн хооронд ялгаа байхгүйг ойлгосон байна. Харин гол ялгаа нь геймерүүдийн ойлгоц болон шинэ ур чадвар эзэмших нь хавьгүй хурдан байсан явдал аж. Урьд нь хийгдсэн болон бусад хүмүүсийн хийсэн судалгаагаар эйкшн тоглоомын геймерүүд олон даалгавар дээр илүү байгаа нь ажиглагдаж байсан. Харин бидний хийсэн шинэ судалгаа тэд илүү сайн суралцагчид учраас ийм үр дүн үзүүлснийг харуулсан. Мөн тэд хурдацтай үйлдэл бүхий тоглоом тоглохдоо илүү сайн суралцагчид болдгийг тогтоосон.

Урьд нь хийгдсэн болон бусад хүмүүсийн хийсэн судалгаагаар эйкшн тоглоомын геймерүүд олон даалгавар дээр илүү байгаа нь ажиглагдаж байсан. Харин бидний хийсэн шинэ судалгаа тэд илүү сайн суралцагчид учраас ийм үр дүн үзүүлснийг харуулсан. Мөн тэд хурдацтай үйлдэл бүхий тоглоом тоглохдоо илүү сайн суралцагчид болдгийг тогтоосон.

Эйкшн тоглоомын нөлөөг судалж байгаа эрдэмтдийн судалгаа одоо ч үргэлжилсээр байгаа аж. Мөн анхны шалгалтаас хэдэн сарын дараах шалгалтаар видео тоглоом тоглосон сайн дурынхан бусад оролцогчдоос гүйцэтгэлээр илүү сайжирсан байгааг олж тогтоожээ. Судалгааны одоогийн зорилго нь эйкшн тоглоомын ямар шинж чанарууд нь тоглогчдын суралцах чадварыг сайжруулж байгааг олох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/53842/ © XopoM News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *