Naadgai

Видео тоглоом тоглох нь бидний сэтгэцийн эрүүл мэндийг бодитоор сайжруулдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ

Видео тоглоомчид дунджаар 7 хоногт 6-аас илүү олон цагийг тоглоом тоглоход зарцуулдаг байна. Хэтэрхий их тоглох нь нүдэнд ачаалал өгч, толгой өвдөхөд хүргэдэг боловч, тодорхой цагийн хязгаартайгаар тоглох юм бол, видео тоглоом нь үнэндээ сэтгэцийн эрүүл мэндэд олон талын ач тустай болохыг олж тогтоожээ. Мэргэжилтнүүд видео тоглоом бидний сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байх магадлалтай гэж үзсэн байна. Бид та бүхэнд уг судалгааны чухал хэсгүүдээс тоймлон хүргэе.

Судалгааг хэрхэн хийсэн бэ? Видео тоглоом бидний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг эсэх, өдөр тутмын амьдралд сайнаар нөлөөлж байна уу, үгүй юу гэдгийг олж мэдэх зорилгоор 55-75 насны 33 хүнийг судалгаанд хамруулжээ. Тэднийг 3 хэсэгт хуваасан байна. Эхний хэсэгт хуваарилагдсан хүмүүсийг өдөрт “Mario 64” тоглоомыг 30 минут тоглоорой гэсэн бол, 2 дахь хэсэгт хуваарилагдсан хүмүүст төгөлдөр хуурын хичээл өгч, сүүлийн хэсэгт хуваарилагдсан хүмүүст ямар ч даалгавар өгөөгүй гэнэ.

Үр дүнд нь видео тоглоом бидэнд сайнаар нөлөөлдөг байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ 6 сарын дараа тэдэнд томографын зураг авахуулах хүсэлт тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвхөн эхний хэсэгт хуваарилагдсан хүмүүс – видео тоглоом тоглох даалгавартай байсан – тархиных нь үйл ажиллагаа илүү сайжирсан үзүүлэлттэй гарчээ. Тэдний богино-хугацааны ой санамж нь сайжраад зогсохгүй, сэтгэцийн эрүүл мэндэд нь ахиц гарсан байна.

Дээрх үр дүнг батлахын тулд судалгааны ажлыг цааш үргэлжлүүлнэ 2014 онд судлаачид насанд хүрэгчдийн дунд дээрхтэй адилхан судалгааг явуулж байв. Судалгаанд хамрагдагчдад “3D” эвлүүлдэг тоглоом болон логик шаардсан тоглоом тоглох даалгавар өгөхөд үр дүнд нь тэдгээр хүмүүсийн тархины үзүүлэлт видео тоглоом тоглосонтой холбоотойгоор сайжирсан болох нь батлагдаж байжээ.

“American Association of Psychology”-ийн хийсэн өөр нэгэн судалгаагаар видео тоглоом тоглох нь тухайн хүний сэтгэл санааны байдлыг сайжруулж, сэтгэл түгшилтээс ангижруулж, тайвшруулдаг болохыг олж тогтоосон байна.

Видео тоглоом тоглох нь танд дараах ач тустай: Видео тоглоом хүүхдүүдийн асуудал шийдэх ур чадварыг сайжруулна. Архаг өвчний өвдөлтийг намдаахад тусална. Таныг илүү ухаалаг болгох магадлалтай. “Tetris” төрлийн тоглоом тархины гэмтэлтэй хүмүүст сайнаар нөлөөлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/326496/ © XopoM News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *